Скачать шаблон Joomla с JooMix.org
ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, JCI Найрамдал салбар байгууллага “Дарханы ирээдүй”
Аюулт үзэгдэл, техникийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл, техникийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл, техникийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын
Сайн туршлага солилцох зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн удирдлагууд оролцлоо

Сайн туршлага солилцох зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн удирдлагууд оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны
АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 12 дугаар Хуралдаанаар 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон
“ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЛАА

“ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЛАА

Дархан-Уул аймаг ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
1 2 3 4 5

Танилцуулга

БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1965 оны 03-р сарын 17-ны өдрийн 68 тоот тогтоолоор  Дархан хотод ус сувгийн товчоо байгуулах шийдвэр гарч 1965 оны 09-р сарын -01 нд  Дархан хотын “Ус сувгийн товчоо” нэртэйгээр Цэвэр усны анги, Сувагжуулах анги, Засвар цех, Автограж, Цахилгаан диспетчер зэрэг анги салбаруудтай 34 ажлын байрны орон тоотойгоор анх байгуулагдаж даргаар нь Бизъаягийн Дордог, ерөнхий инженерээр Нямын Тэрбиш, техникчээр Зоригт нарыг томилж Химик Оргийн Бор, Лаборант Дордогийн Туяа, боловсон хүчин \слесарь\  Янжмаагийн Бямбажав,  жолооч Шагдарын Андрей, аж ахуйн эрхлэгч Аюуш, ня-бо Цэрэндулам,  ажилчин Г.Цэрэнханд, С.Базарбизъяа У.Тогооч, Ж.Сүрэнхүү, Н.Коля, З.Дуламсүрэн, Н.Цэрмээ нарын 30-аад ажилчинтай байгуулагдаж Дархан хотын Гүйцэтгэх Захиргааны  Нийгэм хангамжийн хэлтсээс авсан  хоёр монгол гэрт ажлаа эхэлж Улаанбаатар Төмөр замын Дархан өртөөний суурингийн хүн амыг цэвэр усаар хангадаг хоногт 700 м куб ус шахах хүчин чадалтай, уурхайн ганц худагтайгаар  анхныхаа галаа асаажээ.  Энэ бол хорвоод хүн мэндлэх мэт нэгэн хотод нэгэн албан байгууллага үүсэн байгуулагдсаны түүх юм. 

Анхы үед бие даан ажиллахад мэргэжлийн ажилтан байхгүй байсан тул Зөвлөлтийн 150 гаруй мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байв. Үүссэн анхны үеэсээ эхлэн өөрийн гэсэн ус сувгийн барилга байгууламжуудын талаар мэдлэгтэй мэргэжлийн ажилчдыг бэлдэхэд голлон анхаарч  1965 оны 9-р сард анхны курс нээн хичээллүүлжээ. Анхны 45 хоногийн курсээр Гомбожавын Цэрэнханд, Найдангийн Коля, Нанжидын Өлзийт, Балжинням Дэмбээ, Цэвэгжав, Дондог, Рэгзэнгийн Базар, Чойсүрэнгийн Юндэн, Уламбаярын Тогооч, Чүлтэмийн Хоролжав, Чимидийн Нэргүй, Доржийн Батжаргал, Доржпаламын Дамдинсүрэн, Адъяагийн Маашаа, Очирын Чойжилсүрэн, Эмээлийн Долгорсүрэн, Намжилын Цэрмаа, Галдангийн Тунгалаг, Шовхойн Лхагвасүрэн, Цэдэвийн Пагмасүрэн, Бавуугийн Уртнасан, Сэрээтэр Базарбизьяа, Лувсанцэрэнгийн Дуламжав, Дэмчигийн Алтангэрэл, Тэгшийн Каля, Готовын Чойжамц, Нямын Дагва, Сүрэнхорын Батаажий, Ламзавын Жавзандолгор, Шагдарын Лхагвасүрэн, Гарьдын Дэнсмаа, Дашцэрэнгийн Равжир, Батаагийн Цэвээнжав, Янжмаагийн Бямбажав, Хишигжаргалын Жамьянсэнгээ, Цэрэнгийн Янжин, Сонорын Авдал, Замбын Дуламсүрэн зэрэг З8 хүнийг элсүүлж цэвэрлэх байгууламж, Насос ба насосны байгууламж,  бутлагч түүний үйл ажиллагаа,  лагийн талбай, машинист, слесерийн практик, хөдөлмөр хамгааллын талаар сургалт явуулж анхны төгсөлтөө хийсэн ба мөн Зөвлөлтийн мэргэжилтэн  Ус сувгийн дарга Столов, Ерөнхий инжнер Косалатов, Цэвэр усны шугамын мастер Аторов, цахилгаан  монтёр  Бабоков,  Цэвэр ус түгээгүүрийн инжнер Васильев, Ариутгах татуургын слесарь Гусаров, тоноглол  төхөөрөмжийн засварын слесарь Грибонов, ус түгээгүүрийн слесарь  Васильев, ус түгээгүүрийн засварын слесарь Гореллов, цэвэр усны цахилгааны монтёр Десятов, ариутгах татуургын шугамын монтёр Зайцев, ус түгээгүүрийн гэмтэл засварын слесарь Иванов, ариутгах татуургын гэмтэл засварын слесарь Карпушкин, Ус түгээгүүрийн механик Куренкой, Ариутгах татуургын гэмтэл засварын дежурын слесарь Коваль, Цахилгаан монтёр Курупин, Ус түгээгүүрийн шугамын мастер Лыжин, Лумов нарыг дагалдуулан Хөхөвгөн, Цэдэн-Иш, Банзрагч, Амбанхүү, Буд, Вандалхүндэв, Маяа, Базар, Цэрэннадмид, Лхамсүрэн, У Доржзодов, Ренцэндорж, П.Адъяа, Мишүүлэн нарын олон хүнийг сургаж  1966 онд жинхэнэ ба туслах машинист 30, мастер 6, слесарь 12, монтёр 3, лаборантаар  6 бүгд 63  хүнийг бэлтгэн авчээ. Эдгээр хүмүүс бол анхдагчид нь юм.

Шинээр байгуулагдсан Дархан хотын ус сувгийн товчоо нь 1965-66 оны хоорондох нэг жилийн дотор аж ахуй зохион байгуулалтын хувьд бүрэн бэхжиж, биеэ даан үйл ажиллагаагаа явуулж чадах, ажил мэргэжлийн хамт олон бүрдсэн юм.

Тухайлбал 1966 онд ажиллаж байсан 101 хүний 47% нь 20-30 хүртлэх  насны залуучууд, тавиас дээш насны 8 хүнээс бусад нь ид нас жагссан хүмүүс ажиллаж байсан ба үүний 3 нь дээд боловсролтой, 53 нь бүрэн ба бүрэн дунд боловсолтой хүмүүс байлаа.

Ингээд цөөн боловч өөрийн мэргэжлийн ажилчидтай болсон тул 1966 оны 12 сарын 26-нд Зөвлөлтийн ажилтан мэргэжилтнүүдээс Ус түгээгүүрийн станц, Усан сан 2, Ариутгах татуургын станц, Цэвэр бохир усны нийт 66 км урт шугам хоолой ба 632 камер, узель, худгууд, бохирыг тунгаагч, элс баригч, шүүх болон лаг, элсний талбай, хлоржуулах байгууламж, лаборатори, засварын цех зэрэг барилга байгууламжуудыг хүлээн авч бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Энэ үед буюу 1966 онд Зөвлөлтийн мэрэгжилтний тоо 69-өөр цөөрч, Монгол ажилчдын тоо 100 гарч ажлын цар хүрээ нь улам өргөжин нэмэгдэж байв. 

1966 оны “Ус сувгийн товчоо”-ны орлогын төлөвлөгөөний дүнгээс харвал 

Цэвэр усны станцын болон Ус борлуулах шугам сүлжээ, Ариутгах татуургын ангиудын хамт олны хүч хөдөлмөр идэвхтэй ажиллагааны үр дүнд улсаас өгсөн төлөвлөгөөг 113%-иар давуулан биелүүлж, өөрийн өртгийг 1,6%-иар хямдруулж хөдөлмөрийн бүтээмжийг 1,7%-иар нэмэгдүүлсэн байна.  Энэ нь тус байгууллагын ажиллагсдын мэргэжил дээрээ түргэн өсч мэргэжлийн чадвар дадал нь өсөн нэмэгдсэний бодит үр дүн юм.

Жишээ нь: 1966 онд Цэвэр ус 2,134200 м3 куб борлуулж 1,667500 төгрөг 72 мөнгийг орлогот оруулж төвөллөгөөгөө 173,3 %-иар биелүүлсэн бол бохир ус шингэн 7,11600 м3 ус шахан зайлуулж 543,0 төгрөг 13 мөнгийг орлогот оруулж төлөвлөгөөгөө 54,6%-иар биелүүлж үйлдвэрийн хэмжээгээр 254,700 төгрөгөөр давуулан биелүүлжээ.

Энэ үед ажиллаж байсан Цэвэр усны станцын ангийн дарга Гомбосүрэн, Ус борлуулах ангийн дарга Цэвэгдорж, Ариутгах ангийн дарга Ц.Балбар, Ус борлуулах шугам сүлжээ ангийн техникч Ш.Андерей бригадын дарга Я.Бямбажав, С.Буд, Дагвадорж  Ариутгах татуургын цэвэрлэх барилгын дежур Авдал, станцын машинист Г.Цэрэнханд, цэвэр усны станцын машинист Батаажий, шугам хоолойн слесарь Рэнцэндорж зэрэг хүмүүс ажил мэргэжил дээрээ хурдан өсч ажиллаж байв.

Тэр жилүүдэд ус сувгийн товчооныхон зөвхөн орлого оруулах төлөвлөгөөг давуулан биелүүлж ажилласан төдийгүй ус шахах станцууд ба шугам хоолойнуудын хэвийн ажиллагааг хангах, ялангуяа газар доорхи шугам хоолойн барилга байгууламжуудыг нарийвчлан судалж, угааж цэвэрлэх буюу засварлах, дулаалах, хамгаалах ажлуудыг төлөвлөгөөтэйгээр хийж өвлийн тэсхэм хүйтэнд аваар гэмтэлгүй хэвийн ажлаар хангаж чадсан нь нэг том ололт байлаа.

 Аж ахуй материаллаг баазын хувьд бэхжиж ГАЗ-53 машин 1, ЗИЛ-130 машин 1,  Самосмол 1, ГАЗ- 69 машин 1-тэй болж 70 гаруй мянган төгрөгний сэлбэг багаж хэрэгсэлтэй  болж 4 айлын орон сууцны барилга бариулан ажилчдаа байр орон сууцаар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдэх талаар анхааран ажиллаж байжээ.

Тухайн үед ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэх улсаас өгсөн төлөвлөгөө даалгаврыг биелүүлэхийн тулд төлөвлөгөөт эдийн засгийн үеийн ажлын үр дүн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гол хөшүүрэг болсон “Социалист уралдаан”-ыг бригадуудын хооронд зарлаж, социалист хөдөлмөрийн бригадын хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлж ажиллахад Ц.Балбар, Занаа ахлагчтай СХ-ийн бригадууд байгуулагдан Ус сувгийн хэмжээнд инженер Н.Тэрбиш, Адьяа, Будбор, Содномдаржаа, Дашцэрэн, Батмөнх зэрэг хүмүүс хамт олноо манлайлан оролцож байв.

Дархан хотод үйлдвэр аж ахуй, соёл боловсрол, урлаг спорт, шинжлэх ухаан, эрүүл мэндийн олон салбарууд шинээр байгуулагдан хөгжиж, хүн ам өсөн нэмэгдэх тутам усны хэрэгцээ улмаар ихэсч, цэвэр усыг төвлөрсөн системээр хангах, бохир шингэнийг татан зайлуулж цэвэрлэх үүрэг бүхий ус сувгийн барилга байгууламжийг барих шаардлага гарч  байсан. Энэ бүхнийг ус сувгийнхан цаг алдалгүй хийж 15 жилийн дараа гэхэд хотын үйлдвэр аж ахуй, соёл шинжлэх ухааны 60 гаруй газарт үйлчилж хоногт 34,0-43,5 мянган шоо метр цэвэр ус олзворлон шахаж, 25,5 мянган шоо метр бохир шингэнийг татан цэвэрлэж, гэр хорооллын хөдөлмөрчдөд 17 ус түгээх цэг байгуулан үйлчилдэг болж  хүчин чадлаа нэмэгдүүлжээ.         

Анх хотын усан хангамжийн нэгдсэн системийн цэвэр усны 45 км гаруй шугам хоолой, 1000-2000 м куб багтаамж бүхий усан сан, ус түгээх байр 2, бохир шингэн зайлуулах ариутгах татуургын станц 20 шахам км шугам хоолой бүхий техник тоног төхөөрөмжтэй 35 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 40 гаруй ажилчинтайгаар Ус сувгийн товчоо нэртэйгээр анх байгуулагдаж байсан энэ хамт олон 15 жилийн дараа ажил үйлчилгээний цар хүрээ улам өргөжиж өмнөхтэй харьцуулан үзэхэд энэ хугацаанд ажилчдын тоо 5 дахин, үйлчилгээний орлого 6 дахин, нийт зардал 4 дахин, үндсэн хөрөнгө 2 дахин нэмэгдэж 10,0 шахам сая төгрөгийн орлого үйлчилгээний ажил гүйцэтгэж 5,0 сая гаруй төгрөгийн ашигтай ажиллаж, усан хангамжийн эх булгийн 1-р өргөгч станц, гүний 11 худаг,  2-р өргөгч станц, цэвэр усны 100 гаруй км шугам хоолойгоор хоногт 40,5 мянган метр куб цэвэр ус түгээж Сувагжуулалтын дамжуулан шахах 4 станц, 60 шахам км шугам хоолойгоор хоногт 30,0 мянган метр куб бохир шингэнийг татан зайлуулж механик цэвэрлэгээ хийж талбайд шүүн цэвэрлэж байв.

1980 онд буюу 15 жилийн дараа сувагжуулалтын 1-р станцад 5ф-6 маркийн насосыг шинээр монтажлан, төслийн хүчин чадлыг 1,2 дахин нэмэгдүүллээ. Өөрийн ажилчдын санаачлага хүч оролцоо, аж ахуйн аргаар нэмж 12 ус түгээх цэгийг гэр хороололд барьжээ.

Зөвхөн 198О онд буюу байгууллагынхаа 15 жилийн ойг угтаж станцын гүний худгийн хэвийн ажиллагааг хангах талаар эх булгийн 4 станц гүнийн худаг дамжуулан шахах станц, цэвэрлэх байгууламжийн 12 насос хөдөлгүүрт их ба урсгал засвар үйлчилгээ хийж, цэвэр бохир усны 120 шахам км шугам хоолойг угааж, гэр хорооллын ус түгээх байрыг засварлан тохижуулж байжээ.

Энэ үед тус  байгууллагаас хөдөлмөрийнхөө үр өгөөжийг дээшлүүлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх, зардлыг хэмнэх талаар бүтээлч санаачлага гарган ажилладаг шилдэг тэргүүний хүмүүс олноор төрөн гарч байсан билээ. Тухайлбал: Ариутгах ангийн слесарь П.Адьяагийн хийсэн гар лебётка, бригадын дарга Я.Бямбажавын хийсэн Ариутгах станцын ажилчдын усанд орох шүршүүрийн усыг цахилгаанаар халаах “Цахилгаан халаалт”, техникч Ц.Балбарын хийсэн Ариутгах татуургын станцын даралтын янданг ашиглан мод зүлэг услах төхөөрөмж, Гомбосүрэнгийн хийсэн 1-р өргөгчийн усны түвшнийг хэмжих багаж, цахилгаанчин Ж.Баяртогтохын цахилгаан хэмжүүр шалгах стенд, мастер У.Доржзовдын шил зүсэх багаж, Ц.Нанзад, Ц.Балбар нарын шүүх талбайн модон лотокийг цементэн яндангаар сольж тавьсан зэрэг оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр өгөөжөө өгч байсан бөгөөд тус байгууллагын инженер техникийн ажилтнууд нэг жилийн дотор 30 оновчтой /ШБОС/ санал гаргаж, 26 тэргүүн туршлага үйлдвэр үйлчилгээнд нэвтрүүлж байсан байна.

1965 оноос тус байгууллагад үндсэн ажилтнаар орон ажиллаж мэргэжлийн баялаг туршлага хуримтлуулсан тэргүүний ахмад ажилчин Ш.Андрей, Я.Бямбажав Ц.Балбар, А.Базаржав, У.Тогооч, Капустина мэргэжил дээрээ өсч яваа залуу ажилчин МХЗЭ-ийн Төв Хорооны Тэргүүний ажилчин залуу алтан медальт цахилгаанчин Ж.Баяртогтох, НААҮ-ний удирдах газрын байгуулагын хөдөлмөрийн аварга засварчин О.Санжаадорж, тэргүүний машинист Д.Машбат, Д.Балгансүрэн Л.Лхамсүрэн, Ц.Чойбат, Ч.Дамдиндорж, Б.Наран, Баасанжав, Н.Жишин, шинийг санаачлагч мастер У.Доржзодов нарын гар нийлсэн олон арван сайчуудтай Социалист хөдөлмөрийн хамт олон бүрэлдсэн байна.

Ус сувгийн хамт олон 15 жилийнхээ ойн өмнө буюу 1979 онд өөрийн ажил үйлчилгээгээрээ  Дархан  хотдоо тэргүүн байр, Улсын хэмжээний Нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудын хэмжээнд дэд байр эзэлж хөдөлмөрийн сайхан амжилт  гаргаж байжээ.

       Энэ бүхэн бол тус байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн мэргэжил ур чадвар идэвх зүтгэл мөн тухайн байгууллагын удирдлагуудын хөдөлмөр зохион байгуулалтай холбоотой байв. Тус байгууллагын нэг зорилт нь мэргэжлийн боловсон хүчнээр хангах, сургах, давтан болон дагалдан сургах ажлыг тогтмол хийж иржээ. Энэ нь ажлын үр дүнг дээшлүүж тогтвор суурьшилтай ажиллахад чухал нөлөөтэй учраас өөрийн ажилчдаа урт богино хугацааны дотоод гадаадын курс сургалтанд хамруулж Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдуулан сургах журмаар 160  хүнийг бэлтгэн авснаар ажилчдын 90 хувь нь мэрэгжлийн зэрэгтэй болж,  Дархан хотдоо анх удаа Социалист хөдөлмөрийн байгууллага болсон билээ.

1979 онд Дархан ус сувгийн товчооныхон төлөвлөгөөт эдийн засгийн жилүүдийн  улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 5-р таван жилийн төлөвлөгөөг 270 хоногийн өмнө биелүүлж 5-р таван жилийн гавшгайч хамт олон болж, 6-р таван жилийн эхний 4 жилийн төлөвлөгөөг 102,2-108,9 %-иар биелүүлж хотын социалист уралдаанд тэргүүн байр эзэлж Социалист хөдөлмөрийн “ Ус сувгийн товчоо” хэмээх алдар хүндийн эзэн болж алтан медалиар шагнагдаж байв.

Социалист хөдөлмөрийн “ Ус сувгийн товчоо” нь 1987 оноос эхлэн хоёрдугаар ээлжийн өргөтгөлөө хийж гурван давхар конторын  барилга, авто граж, механик цехийн барилга, лаборатори, биеийн тамирын зал  зэрэг бүтээн байгууллалтын  ажил хийж 1989 онд буюу үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийнхээ ойн өмнө ашиглалтанд оруулжээ.

1988 оноос Дархан хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн нь монгол инженерүүдийн гараар бүтсэн анхны бүтээн байгуулалтын ажил байсан бөгөөд энэ ажилд “сувагжуулах анги”-ийн дарга  инженер Т.Амаржаргал,  инженер Б.Пүрэвдорж, ашиглалтын инженер Ц.Удвал, инженер технологч П.Энхтуя нарын зэрэг хүмүүс идэвх санаачлага үр бүтээлтэй ажиллаж ажлын сайхан амжил гаргажээ.

Энэ үед ЗЗО гаруй ажилчидтай болж Дархан хотын 90 гаруй байгууллагыг цэвэр усаар хангаж,  бохир шингэнийг нь татан зайлуулж, 12 аж ахуйн нэгж байгууллагад авто машинаар, гэр хорооллын 2О гаруй мянган хүнд  31 ус түгээх цэгээр,  цэвэр ус түгээж  нэг удаагийн үйлчилгээнд 70 хүнд үйлчилж нийтийн халуун усны 3 цэг байгуулж худалдаа үйлчилгээний 6 байгууллагын дулааныг хангах  27-54 ккалл цагийн хүчин чадалтай 5 уурын зуухны ашиглалт үйлчилгээ, Орхон, Шарын голын сургууль, ясль цэцэрлэг, дэлгүүр, нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цэг салбаруудыг хариуцан ажиллаж жилдээ 20 гаруй сая төгрөгийн орлого оруулдаг байв.

Ийнхүү нам засаг төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврууд, төлөвлөгөөт зорилтуудаа дүүрэн хангалттай биелүүлж, Дарханчуудынхаа өмнө хүлээсэн эрхэм үүргээ нэр төртэй хэрэгжүүлж ирсэн, баялаг туршлагтай мэргэжлийн хамт олон болсон билээ.

Үйл ажиллагаа

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүүхдийн эрх ашгийг хамгаалж 18 насанд хүрээгүй
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар
Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, JCI Найрамдал салбар байгууллага
Хүүхэд багачуудыг урлагийн амьдралд ойртуулах, ардын хөгжимтэй дуулах урлагт сургах, дууны утга
Дархан-Уул аймаг 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд билгийн

Шилэн данс

Сүүлд нэмэгдсэн

  • Бичсэн admin
  • 1 year ago
Өсвөр үе, залуучууд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдрах ухааны боловсрол олгох

Танилцуулга

лсын хара
  Алсын хараа Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлж,  хөгжих таатай орчинг бий болгон, төрийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогыг
орил
 Зорилт   2017-2020 он хүртэл стратегийн дараах зорилтыг  дэвшүүлж байна. Үүнд:   1. Төрийн захиргааны манлайллыг хангах, захиргаа хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, гадаад дотоод түншлэл
анилцуулг
БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1965 оны 03-р сарын 17-ны өдрийн 68 тоот тогтоолоор  Дархан хотод ус сувгийн товчоо байгуулах шийдвэр гарч 1965 оны 09-р сарын -01 нд  Дархан хотын “Ус сувгийн товчоо”
рхэм зорилг
Эрхэм зорилго Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил,  оролцоо, хамгааллын бодлогыг хэрэгжүүлж,  хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлнэ.

Даргын мэндчилгээ

Дархан-Уул аймгийн хөгжлийн өнгө, ирээдүй нь болсон Дархан-Уул аймгийн нийт хүүхэд багачууд, залуучууд, Дарханчууддаа ажил амжилтын дээдийг хүсч, гэр бүл, хүүхэд, залуучууддаа чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй манай хамт олон мэндчилж байна. Дэлгэрэнггүй...

Has no content to show!
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org