Скачать шаблон Joomla с JooMix.org

Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн сарын аян хаалтын арга хэмжээнд оролцлоо

03 May 2017 Нийтэлсэн 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас анх 2003 оноос эхлэн жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн түүхтэй.

 

  Аймгийн хэмжээнд ХХҮГ-аас зохион байгуулсан сарын аяны хаалтын ажиллагаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг тэргүүтэй албан төлөөлөл, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Цасчихэр нар оролцлоо. Хаалтын арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцас хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар 5-8 төрлийн гарын авлага материал түгээж харилцан туршлага судлалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм журам стандартын хүрээнд 20-н байгууллагын 20-н ажилтны дунд зохион байгуулсан “АХА” тэмцээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл амжилттай оролцлоо.  

 

 

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org