Скачать шаблон Joomla с JooMix.org

Орхон аймагт төвийн бүсийн “Кейс конференц” үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн хамтарсан багийн төлөөлөл оролцлоо

27 April 2017 Нийтэлсэн 

Орхон аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн аймгуудын “Кейс конференц” үйл ажиллагаанд “Дархан -Уул аймгийн ЕБСургуулийн нийгмийн ажилтнууд, Цагдаагийн газрын хүүхдийн алба, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгааллын мэргэжилтэн нийт 12 хүн оролцлоо.

 

“Кейс конференц” үйл ажиллагаанд Дархан -Уул аймгийн сургуулийн нийгмийн ажилтнуудын "САЙН ТУРШЛАГА" илтгэлийг ОИЦ сургуулийн нийгмийн ажилтан Мөнгөнтуяа, Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярчимэг "Хүүхэд хамгааллын асуудал, хамтын ажиллагааны үр дүн" сэдвээр илтгэл тавьж, аймгийнхаа хамтарсан багийн үйл ажиллагааны туршлагыг танилцуулж, санал зөвлөмж гаргалаа.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org