Скачать шаблон Joomla с JooMix.org

Дархан-Уул аймгийн “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

17 April 2017 Нийтэлсэн 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” 2 өдрийн сургалтыг  аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд 26 хамтарсан багийн 140 гишүүд хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Хамтарсан багийг багийн засаг дарга ахлан, багийн нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагч, халамжийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, ТББ-ын төлөөллөөс бүрдэх ба анхан шатны нэгжид хамгааллын үйлчилгээг цогцоор үзүүлэн ажиллах юм.

 

 

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org