Скачать шаблон Joomla с JooMix.org

Оюутан залуус нийтийн цэвэрлэгээнд нэгдлээ

13 April 2017 Нийтэлсэн 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгаврын хүрээнд аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшлийн 50 метр газраа цэвэрлэж эхэлсэн бол оюутан залуучууд уг ажилд ханцуй шамлан өнөөдрөөс /2017.04.11/ орж байна. Цэвэр орчинд аж төрөх үндсийг иргэд бид өөрсдөө бүрдүүлэх учиртай бөгөөд нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг оюутан залуус Дарханчууд та бүхнээс хүсэж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 9 их, дээд сургууль, коллежд нийт 6000 орчим оюутан залуус суралцаж байгаагаас 3000 гаруй залуус нийтийн цэвэрлэгээнд нэгдлээ. Бүх нийтээрээ нийтийн цэвэрлэгээнд ач холбогдол өгөн цэвэр таатай орчныг бүрдүүлж байгаа энэ үед иргэн та ч гэсэн энэхүү ажилд нэгдэхийг оюутан залуус уриалж байна.

 

 

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org