Нийт 24-56 насны 40 оролцогчоос сэтгэл ханамжийн судалгаа авахад 60% нь сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийн эрх их зөрчигдөж байна гэж үзсэн байна.
Нийтийн тээврийн унаанд 108 утасны плакат байршуулж, сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулснаар 108 утсаар 2017 оны 1 сард хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлсэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25%-иар нэмэгдсэн.
Цаашид хүүхдийн унаа, нийтийн тээврийн автобусанд хүүхэд, иргэдэд бодитой хүрч ажиллах аян өрнүүлж, сурталчилгаа нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.