Скачать шаблон Joomla с JooMix.org

ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

05 April 2019 Нийтэлсэн 

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, JCI Найрамдал салбар байгууллага “Дарханы ирээдүй” төсөлтэй хамтран нийгэмд чиглэсэн эерэг өөрчлөлт, хандлагыг бий болгох сургалт нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

2019-04-03-ны өдөр ЕБС-ийн 100 багш нарт ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Дагиймаа “Боловсролын салбар дахь хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга сэдвээр, лектор Г.Бандицэрэн буюу Чила Гэр бүлийн стресс, Ажлын байрны стресс, Аз жаргал зэрэг сэдвийн хүрээнд лекц тавилаа.

Энэ өдрийн лекц, сургалт үргэлжлэн 16:00-19:00 цагийн хооронд Залуучуудын хөгжлийн төвд 180 оюутан залуучуудад лектор Чила “Амьдралын зорилго, хэрхэн амжилттай сурах вэ” сэдвээр, Карьер хөгжлийн төвийн карьер зөвлөх, JCI Найрамдал салбар байгууллагын 2019 оны тэргүүн ерөнхийлөгч Ц.Булган “Карьер төлөвлөлт” сэдвээр, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Гантулга “Хөгжлийн гараа” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Номд дурлагсад клубд JCI Найрамдал салбар байгууллагаас анхны номыг бэлэглэж, Дарханы залуучуудад зориулан номын аяныг өрнүүлж, ном хандивлах аяныг эхлүүллээ. Цаашид даваа гараг бүрийн өглөөний 6 цагт Залуучуудын хөгжлийн төвд залуучууд уулзаж уншсан номоо ярилцах болон ном солилцон уншиж байхаар шийдлээ.

Сургалтын зохион байгуулалтад аймгийн ГБХЗХГ, JCI Найрамдал салбар, Хүүхдийн элч нар хамтран ажиллалаа.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org