“Сар шинийн баяр”-тай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж байгаа тул жолооч нарт автомашины хурдыг зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хамгаалах бүсээ тогтмол хэрэглэх, аюулгүй байдлаа хангахыг сануулж осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг тараан “Та өөрийн хайртай хүнээ тээвэрлэж явна. Хамгаалах бүс хэрэглээрэй” стикер наалтыг автомашинд байршуулж ажиллалаа. Энэ ажлын хүрээнд тээврийн орох, гарах постонд ажиллаж, Да-УБ, ДА-Сэ, Да-Орхон чиглэлд зорчигч тээвэрлэгч 250 гаруй автомашины 600 гаруй зорчигч хамрагдаж мэдээлэл авлаа.