Скачать шаблон Joomla с JooMix.org

“ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД 22 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ.

08 May 2018 Нийтэлсэн 

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны хүрээнд Дархан-Уул аймгийн ЕБС-ийн багш, эцэг, эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хүүхэд амьдралаас бүхнийг суралцдаг” сэдвийн дор 22 сургагч багшийг бэлтгэлээ.


Сургалтыг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, ГБХЗХГ хамтран зохион байгуулж, ЕБС-ын анги удирдсан багш, сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга нарыг хамруулж, “Хүүхдэдээ бахархан дуурайх аав ээж нь байя”, ХЭТХ, ХХТХуулийн 4 төрлийн брошур, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” ном түгээж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчиллаа.
Сургалтаар Хүүхдийн эсрэг бие махбод болон сэтгэл санааны шийтгэлийн талаарх судалгаа, Хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх хэрэгцээ шаардлага, Хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогийг ойлгон дэмжих, Хүүхэдтэйгээ элэгсэг дотно харилцах нь, Зөрчлийг эерэг аргаар шийдвэрлэх зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг ойлголтыг өгч, сургагч багшийн гэрчилгээг Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг гардууллаа.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org