Скачать шаблон Joomla с JooMix.org

“Хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлог, харилцах арга зүй” сургалт боллоо

19 April 2018 Нийтэлсэн 

Монгол улсын Засгийн газраас баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэй ажиллах эв дүй, хүмүүжлийн эерэг арга, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлог, харилцах арга зүй” сургалтыг Хүүхэд хөгжлийн ордонд зохион байгууллаа.

Сургалтыг Монголын гэр бүл судлаачдын холбооны сэтгэл зүйч Ж.Баясгалан илтгэл тавьж, Дархан-Уул аймгийн ЕБС, СӨББ-ын удирдлагууд, арга зүйчид, анги удирдсан багш нар, сургууль, багийн нийгмийн ажилтнууд 176 хүнийг хамруулж, хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлогт тохирсон хүүхэд хүмүүжүүлэх аргын тухай ойлголт мэдээлэл өгч, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх мэдэгдэхүүнийг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org