Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдүүдэд амьдрах ухааны хичээл орлоо

30 March 2018 Нийтэлсэн 

Өсвөр үе, залуучууд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдрах ухааны боловсрол олгох зорилгоор Дархан-Уул аймгийн ГБХЗХГ,  Монголын Тогоочдын холбооны Дархан дахь салбартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж,  төлөвлөгөөний дагуу аймгийн 9-р сургуулийн 10г ангийн сурагчдад амьдрах ухааны хичээлээр өндгөн зуурмаг, cup cake хийх талаар зааж сургах сургалтыг үнэ төлбөргүй зохион байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд цаашид хүүхэд, залуучуудын хоол хүнсний боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх, Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хүүхдийн хоолны онцлог технологийг сурталчлах ур чадамжийг дээшлүүлэх чиглэлээр тусгай төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа зохион байгуулан ажиллана.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org