Скачать шаблон Joomla с JooMix.org

"Гэр бүлд ээлтэй байгууллага", "Шилдэг гэр бүл"-үүдээ тодруулан алдаршууллаа.

20 December 2017 Нийтэлсэн 

Иргэн таны төлөө аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Миний гэр бүлийн аз жаргал аян”-ыг зохион байгуулсан бөгөөд "Гэр бүлд ээлтэй Шилдэг байгууллага"-аар шалгарсан Дархан Ус суваг ХК, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хамт олныг Батламж, зусланд амрах эрхийн бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамүууллаа. 

 

Шилдэг гэр бүлүүдээр “Өнөр гэр бүл” номинацид Б.Ганбаатарын гэр бүл, “Оюунлаг гэр бүл” номинацид С.Эрдэнэбилэгийн гэр бүл, “Авьяаслаг гэр бүл” номинацид Ц.Дүйнхэрсүрэнгийн гэр бүл, “Спортлог гэр бүл” номинацид Б.Батсүхийн гэр бүл, “Бүтээлч гэр бүл” номинацид Ж.Баточирын гэр бүл, “Шилдэг залуу гэр бүл” номинацид С.Батжаргалын гэр бүл, “Угийн бичиг хөтлөх” аянд идэвхитэй оролцсон Лхагваагийн Уугандалайгийн гэр бүлийг өргөмжлөн алдаршуулсан юм.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org