Скачать шаблон Joomla с JooMix.org

“Хөгжлийн түлхүүр хүүхэд бидний гарт“ аймгийн хүүхдийн 8 дугаар чуулган амжилттай боллоо

01 November 2017 Нийтэлсэн 
Дарханы хүүхэд багачууд Хүүхдийн эрхийн хуулиар олгогдсон нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж “Хөгжлийн түлхүүр–хүүхэд бидний гарт” аймгийн хүүхдийн 8 дугаар чуулганаа Залуучууд театрын их танхимд зохион байгууллаа.
Оролцоогоороо нэгдэж, хамтдаа хөгжицгөөе уриан дор явагдсан энэхүү чуулганы хүндэт суудалд аймгийн Хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл болон хүүхдүүд сууж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа товчоор тайлагнасан юм. Хүүхдийн оролцоонд түшиглэн тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсож хэрэгцээг тодорхойлон эцэг эх, олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэх зорилготой энэхүү чуулганд 420 гаруй хүүхэд багачууд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар аль ч үед хүүхдээ дээдэлсэн, тэднийхээ оролцоо хөгжлийг дэмжсэн, эрхийг нь хамгаалсан, амьдарч сурч, хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох бүхий л орчинг бүрдүүлсэн бодлого чиглэл баримталж ирсэн. Энэ ч утгаараа баг сумаасаа хүүхдийн элчийг сонгож батламжийг нь гардуулан өгч андгай өргөлөө. Аймгийн Хүүхдийн 8 дугаар чуулганаа хүүхэд багачууд сурч боловсрох орчноо сайжруулах, аймаг улс, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд амжилт гаргасан олз омог арвинтайгаар угтаж байна. Тухайлбал Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хүүхэд хөгжлийн ордон”-г ашиглалтад оруулсан, Ой тогтоолтын Ази тивийн аварга Б.Номуундарь, ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах шалгаруулах тэмцээнд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, олон улсын мастерийн болзол хангасан 15 дугаар сургуулийн сурагч Э.Лхагвадулам, Австри улсад болсон өвлийн тусгай олимпид “Аваргын алтан медаль” хүртсэн Энэрэл цогцолбор сургуулийн 9”б” ангийн сурагч Н.Уянга зэрэг олон авьяаслаг хүүхдүүд, аймаг улсдаа төдийгүй тив дэлхийд Дарханчуудынхаа нэр алдрыг өргөсөн сурагчдыг шагнаж урамшууллаа. “Хөгжлийн түлхүүр хүүхэд бидний гарт” Дархан-Уул аймгийн Хүүхдийн нэгдсэн 8 дугаар чуулган үеэр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргахын зэрэгцээ нийгэм миний нүдээр фото зургийн үзэсгэлэнг дэлгэн эцэг эхчүүд болон үе тэнгийнхэндээ танилцууллаа. Чуулганы төгсгөлд хүүхэд багачууд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болоод бахархалтай зүйлсээ хамтдаа ярилцсанаар өндөрлөсөн юм.
 
 
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org