Скачать шаблон Joomla с JooMix.org

"Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээгээр 8 төрлийн үйлчилгээ үзүүллээ

29 September 2017 Нийтэлсэн 

"Нээллтэй хаалганы өдөр" арга хэмжээнд Залуучуудын хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн ордон, Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв, Монголын Тогоочдын холбооны Дархан салбар, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Хүүхэд харах үйлчилгээний төвүүд, Уран зургийн дугуйлан, Япон хэлний сургалт, Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Оюутны холбоо, GB dance зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.


Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ”-г 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төрийн үйлчилгээг хүүхэд, залуучууд, иргэдэд хүргэж ажиллалаа.
ГБХЗХГ-ын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат, засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, мэргэжилтнүүдийн хамт оролцож, Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны гишүүд үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, газрын дарга А.Амгалан хорооны гишүүдэд байгууллагынхаа үйл ажиллагааны мэдээлэл хийж цаашид хамтран ажиллах гарцын талаар санал бодлоо солилцлоо.
 Мөн Залуучуудын хөгжлийн төв Уран зургийн дугуйлан, Япон хэлний сургалт, Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Оюутны холбоо, GB dance зэрэг байгууллагуудтай хамтран оролцож, 40 хүүхэд, 60 оюутан залуучуудын дунд хөгжлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, залуу багшийн бүтээсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хүүхдийн сонирхлын клуб “Фэн уулзалт” арга хэмжээ зохион байгууллаа. Мөн “Хүний эрхийн түц” ажиллуулан “Бидний эрх чихэр шиг амттай” үйл ажиллагаанд 85 оюутан залуу, сурагчдыг хамрууллаа. 
 ГБХЗХГ-ын дэргэдэх “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв”-өөс 6 төрлийн сэтгэл зүйн тестээр судалгаа авч 100 гаруй хүмүүсийн хэв шинжийг тодорхойлж, сэтгэл судлалын номнуудыг танилцуулж, сэтгэл судлалын талаарх түгээмэл асуулт хариултын талаарх сонирхолтой мэдээллийг иргэдэд хүргэсэн. 
 Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монголын Тогоочдын холбооны Дархан салбартай хамтран хүүхэд, залуучуудад амьдрах ухааны сургалт буюу хүүхдэд зориулсан эрүүл зөв хялбар аргаар хоол хийх дадлага сургалтыг гадна талбайд 40 хүүхдэд зохион байгуулж, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран 30 өсвөр үе, залуучуудад болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах дадал чадвар олгох сургалт зохион байгууллаа.
 Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн онцлох ажил, сайн туршлагыг сурталчилсан үзүүлэн танилцуулга сурталчилгааг гадна талбайд зохион байгуулж,
 Нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээгээр 8 төрлийн үйлчилгээнд 40 хүүхэд, 60 оюутан, 100 насан хүрэгч, нийт 200 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж, хүүхэд, гэр бүлд зориулсан зөвлөгөө, зөвлөмж, хуулийн эмхэтгэл зэрэг 15 төрлийн 300 гаруй гарын авлага материалыг хэвлэн олон нийтэд түгээж, 100 гаруй хүнээс өдөрлөгийн арга хэмжээний талаарх санал асуумж авч ажиллалаа.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org