Скачать шаблон Joomla с JooMix.org

“Хүүхэд хөгжлийн ордон”-ы нээлтийн арга хэмжээ боллоо

12 May 2017 Нийтэлсэн 

Дархан-Уул аймаг Хүүхэд хөгжлийн ордонтой болох санал хүсэлт хүүхэд багачууд, эцэг эхчүүд, аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганаас удаа дараалан гарч байсан ба орон нутгийн засаг захиргаа, Дэлхийн зөн ОУБ-ын санаачилга дэмжлэгээр хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон, идэвхтэй өнгөрүүлэх хөгжил, оролцоог дэмжих, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, аймаг хот, улс, олон улсын чанартай арга хэмжээнд хүүхэд багачуудыг дэмжин оролцуулах орчныг бүрдүүлсэн Хүүхэд хөгжлийн ордонтой боллоо.

 

Хүүхэд хөгжлийн ордонд хөгжим /ятга, төгөлдөр хуур, морин хуур, хийл хөгжим/ Амьдрах ухаан /туузан урлал, шүрэн урлал, эсгий урлал /

Зураг / уран зураг, уран баримал /

Техник сэтгэлгээ /онгоцны далавч, усан завины загвар/

Бүжиг /цэнгээнт бүжиг, ардын бүжиг /

Гоо зүй /загвар өмсөгч болон фото модель бэлтгэх /

Дуу /ардын, эстрад, дуэт, хамтлаг /

Хүүхдийн оролцооны байгууллага /аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, гэрэлт ертөнц ХОУЗ, өсвөрийн цагдаа бүлэг, өсвөрийн улаан загалмайч, скаутын холбоо, сурагчдын лидер академи, өсвөрийн эмч /

Өсвөрийн сэтгүүлч клуб зэрэг 12 төрлийн дугуйлан секц, клуб 19 багштайгаар үүд хаалгаа нээлээ.

 

 

Дарханчууд та бүхнийг хүүхдийн инээд хөөр цалгисан Хүүхэд хөгжлийн ордноор зочлохыг урьж байна.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org