Скачать шаблон Joomla с JooMix.org

Залуучуудын хөгжил

Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас санаачлан аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран “Дархан Шилдэг мэтгэлцэгч 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуусын дунд “Дархан шилдэг мэтгэлцэгч” тэмцээнийг энэ сарын 2-ноос эхлэн явуулж аваргуудаа тодрууллаа.

Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн МХГ, ЦГ, Гэр, бүл залуучуудын хөгжлийн газраас хамтран 15 үйл ажиллагаа төлөвлөн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2,844,000 төгрөгийг батлуулж, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг нааж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг сурталчлан ажиллалаа.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд ГБХЗХГ-н харъяа Залуучуудын хөгжлийн төв, МГБССН-Дархан салбар, Цагдаагийн газар, Либериал эмэгтэйчүүдийн холбоо-Дархан салбар хамтран байгууллагын албан хаагчид болон, их дээд сургуулиудын оюутан залуусыг "Хүчирхийлэлд үгүй гэж хэлье" уриан дор цагаан тууз зүүн олон нийтийг хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж ажиллалаа.

Page 3 of 8
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org