Скачать шаблон Joomla с JooMix.org

Залуучуудын хөгжил

Дархан-Уул аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залуучууддаа гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд болон их дээд сургууль, коллежуудад суралцах талаар үнэн бодит мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эдүлайн ХХК хамтран 1000 гаруй төгсөх ангийн сурагч, оюутан залууст зориулсан арга хэмжээг Залуучууд театрт зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Darkhan rubick cube” шооны клуб, Монголын оюунлаг сэтгэлгээний нийгэмлэг хамтран рубик шооны бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 4 төрөлд 42 тамирчин оролцож “Darkhan rubick cube” шооны клубын тамирчид багийн дүнгээр тэргүүллээ.

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өсвөр үе, залуучууд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдрах ухааны боловсрол олгох, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжин туслах үйлчилгээ үзүүлэхэд аймгийн тогоочдын холбооны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг уялдуулан хамтран ажиллаж үр дүнд суурилсан харилцааг бий болгох зорилготойгоор харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Залуу ээжүүдийн клуб” үйл ажиллагаагаа явуулж байна.

Page 6 of 8
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org