Скачать шаблон Joomla с JooMix.org

Залуучуудын хөгжил

Улс тунхагласаны баярын өдрийг тохилдуулан Өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр Иргэний андгай өргөх ёслолыг зохион явуулдаг. Энэ жилийн ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.11.24/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Хүүхэд хөгжлийн ордон”-ны урлагийн танхимд боллоо. Энэ өдрийн андгай өргөх ёслолд ЕБС-ийн шилдэг тэргүүний 16 нас хүрсэн 99 хүүхэд оролцлоо. Эх орныхоо хууль ёсны эзэн нь болж иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид иргэний андгайг нэг дуугаар уншсан юм. 16-н нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид илүү ихийг эх орондоо хийж бүтээх эрмүүн их хүсэл тэмүүлэлтэй байсан юм. Ёслолын арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв хамтран зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-н дэргэд Залуучуудын зөвлөл байгуулахаар ГБХЗХГ, ЗХТ-өөс санаачлан орон нутагт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг 1000 орчим залуусын төлөөлөл болсон ТББ-ын төлөөлөгч, тэргүүлэгчтэй уулзалт зохион байгууллаа. Залуус санал бодлоо солилцон зөвлөл байгуулах ажлыг дэмжин цаашид ажлын хэсэг байгуулан ажиллах шийдэлд хүрлээ.

Дархан-Уул аймагт "Эерэг хандлага Эрүүл оюутан" аяныг ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төв, ЭМГ-Өсвөр үеийн эрүүл мэндийн кабинет, Эрүүл мэнд нийгмийн даатгал, Цагдаагийн газар, YPEER хамтран зохион байгуулж 8 их дээд сургууль, коллежуудын 674 оюутан залуучуудад мэдээлэл өгч ажиллалаа.

"Залуусын оролцоо" аймгийн анхдугаар хэлэлцүүлэгт өсвөр үе, оюутан залуучууд, төр, ТББ-ын төлөөлөл болсон 600 гаруй залуус оролцож үзэл бодол саналаа солилцож, шидэг залуучуудыг шагнаж урамшууллаа.

Page 4 of 8
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org