Скачать шаблон Joomla с JooMix.org

“ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР” сургалт боллоо

26 June 2018 Нийтэлсэн 

Залуучуудын зохистой хөдөлмөр сургалтыг ЗГХА ГБХЗХГ-ын Сургалт, судалгаа мэдээллийн төв, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгууллаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, орлого нэмэгдүүлэх боломжийг бий болгох, ажил, амьдралд нь нөлөөлөх шийдвэр гаргахад оролцох, дуу хоолойгоо илэрхийлэх, эрсдэл тохиолдох үед орлогын болон ажлын байрны баталгаагаа хангуулах зэрэг хэрэгцээ шаардлагын хүрээнд Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, залуучуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн сургалт мэдээллийг 2 өдөр 344 залуучуудад зохион байгууллаа.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org