Скачать шаблон Joomla с JooMix.org

Залуус хөгжлийн төвийн туршлага солилцох үндэсний цугларалт Дархан-Уул аймагт амжилттай боллоо

26 June 2018 Нийтэлсэн 

Залуус хөгжлийн төвийн туршлага солилцох үндэсний цугларалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 2 сумын Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид болон залуучуудын асуудал хариуцсан 150 орчим мэргэжилтэн оролцож, цугларалт Дархан-Уул аймагт 2018 оны 5-р сарын 21 – 25-ний өдрүүдэд Зулзагын гол зусланд зохион байгуулагдлаа.


Цугларалтад оролцогчдод салбарын талаарх ерөнхий ойлголт, төрийн албаны тухай хууль тогтоомж, албан бичиг хөтлөлт, мөн төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, хөтөлбөрүүд, залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан залуучуудад хүрэх үйлчилгээнүүд, залуучуудын утга учиртай оролцоог хангах, идэвхжүүлэх арга зүй, тэдгээрийг тайлагнах зэрэг мэдээллийг хүргэж байна. 
Сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Сүрэнчимэг “Сургалтыг амжилттай зохион явуулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт”, ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “ГБХЗХГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилт”, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Залуучуудын хөгжлийн асуудлаар хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын зорилт”, МУИС-ийн багш Б.Золзаяа “Залуучуудын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх арга зүй”, Монголын хуульчдын холбооны Ахлах хуульч А.Оюунчимэг “Эрх нь зөрчигдсөн залуучуудын эрх хамгааллыг хангах чиглэлээр хамтран ажиллах нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн багийн сургалтыг зохион байгууллаа.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2018 оны 01-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааныы байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын төвтэй байхаар хуульчилсан.
Одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүрэг, 2 суманд нийт 32 залуучуудын хөгжлийн төвийг байгуулан ажиллаж байна. Залуучуудын хөгжлийн төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/07 тоот тушаалаар батлагдсан дүрэм, ажлын байрны тодорхойлолтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org