Скачать шаблон Joomla с JooMix.org

“ИРЭЭДҮЙН ЭЗЭД - МАРГААШИЙН МАНЛАЙЛАЛ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 1000 ГАРУЙ СУРАГЧИД ОРОЛЦЛОО

08 May 2018 Нийтэлсэн 

Дархан-Уул аймгийн Залуучууд театрт “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны хүрээнд хаалтын нэгдсэн арга хэмжээнд их дээд сургуулиуд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудын боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Дархан дахь салбар сургууль, Хөдөө аж ахуйн Их сургуулийн Дархан дахь салбар сургууль, Хүмүүнлэгийн ухааны Их сургууль, Мандах Их сургууль, Дархан дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Уул уурхайн Политехникийн коллеж, Дархан өргөө политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг нийт 9 их дээд сургууль өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж оролцлоо.
“Ирээдүйн эзэд-Маргаашийн манлайлал” мэргэжил сонголтын аяны хаалтын үйл ажиллагаанд аймгийн засаг даргын тамгын газрын НБХ-ийн дарга Н.Цасчихэр, аяны үйл ажиллагаанд хамтран зохион байгуулагчаар оролцсон ТББ-ын төлөөллүүд оролцож, ЗГХА ГБХЗХГ-ын Залуучууд хөгжлийн газрын дарга Г.Батдорж, мэргэжилтэн Хулан, Отгонтэнгэр их сургуулийн 2 дугаар курсын оюутан лектор Булгантамир нар лекц уншиж урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр “Эх орны эзэд” сэдэвт 4 төрлийн шүлгийн уралдааныг зарлаж 3-н сурагчийг Unitel-ын азын дугаараар шагналаа. 
Арга хэмжээнд хамрагдсан 10-12 дугаар ангийн нийт 840 сурагч хамрагдаж, Юнител компаниас үнэ төлбөргүй дугаарыг 380 сурагчдад бэлэглэлээ. Үүнд: 1 дүгээр сургуулийн 60 сурагч, 4 дүгээр сургуулийн 101 сурагч, 9 дүгээр сургуулийн 45 сурагч, 12 дугаар сургуулийн 50 сурагч, 16 дугаар сургуулийн 85 сурагч, 17 дугаар сургуулийн 150 сурагч, 18 дугаар сургуулийн 85 сурагч, “Од цогцолбор” сургуулийн 200 сурагч, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн 64 сурагчид тус тус хамрагдсан байна. 
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн тогоочийн ангийн оюутнууд өөрсдийн хийсэн хоолоор амталгаа явуулж, үсчин, оёдолчны ангийн оюутнууд өөрсдийн бүтээлээс хүргэж, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулиас тэтгэлэгт сугалааг зарлаж 5 сурагчын сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлж, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан хүргэлээ.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org