Скачать шаблон Joomla с JooMix.org

"Би нар" гэр бүлийн уран сайхны киноны нээлт боллоо

05 April 2019 Нийтэлсэн 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээлээр бүтсэн "Би нар" киноны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Дархан-Уул аймгийн Соёмбо кино театрт зохион байгууллаа.

 

"Би нар" кино 3 өөр цаг үед амьдарч байгаа хүүхдүүдийн, хүүхэд насны хөгжилтэй, дурсамжтай үйл явдлуудыг цаг үетэй уялдуулан сонирхолтой өнцгөөр харуулж эцэст нь өнөө цаг үеийн цахим хэрэглээ, түүний хор уршигийг ойлгуулахаар зорьсон 3 бүлэгт кино юм. Уг 3 бүлэгт өрнөх үйл явдлууд нь байрлал, цаг хугацааны хувьд өөр өөр байх боловч бүлэг бүрийн гол баатрууд нэгэн гэр бүл болсон байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн өсвөр насны хүүгийн ээж аавын хүүхэд настай харьцуулан дүрслэж тэдний хүүхэд насны нандин дурсамжуудыг өгүүлнэ.

Гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгал, хүндлэл, итгэлийг энгийнээр, эерэгээр харуулсан нь хүн бүрийн сэтгэлд хүрсэн сайхан бүтээлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид, ЕБС, СӨББ-ын удирдлага, багш нар нийт 100 гаруй хүн үзэж оролцлоо.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org