Скачать шаблон Joomla с JooMix.org

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

18 March 2019 Нийтэлсэн 

Дархан-Уул аймаг 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд билгийн тооллын шинийн наймны билэгт өдөр /2019.03.14/ “Гэрлэх ёслолын өргөө”-ний нээлтээ хийлээ. 


Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Гэрлэх ёслолын өргөөний зураг төсвийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гарган Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр улсын төсвөөс 40 орчим сая төгрөгийг шийдвэрлэж, орон нутгийн хөгжлийн сангаас өргөөнд шаардлагатай 20 орчим сая төгрөгийн техник хэрэгслийн дэмжлэг үзүүлснээр өргөө байгуулагдсан юм.
Гэрлэх ёслолын өргөөг төрийн хүндэтгэлийн арга хэмжээгээр нээж, өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосыг гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамруулж, хүүхэд хамгааллын бодлоготой танилцуулцснаар гэрлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, хэлтэс агенлагийн удирдлагууд, Шилдэг гэр бүлүүд, иргэдийн төлөөлөл нийт 120 хүн оролцож хүндэтгэл үзүүллээ. 
Гэрлэх ёслолын өргөөтэй болж, мянга мянган залуу хосууд маань төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрдэж буйд нээлтэд оролцсон үлгэр жишээ гэр бүлүүдийн төлөөлөл илэрхийлж байсан юм. Дархан хотын Улсын Бүртгэлийн хэлтэст жилд 500 гаруй залуу хос гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн баталгаагаа гардан авдаг байна. Эдгээр хосууд маань өнөөдрөөс эхлэн Гэрлэх ёслолын өргөөнд ёслол төгөлдөр гэрлэлтээ батлуулж, алтан, мөнгөн, очир эрдэнийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org