Скачать шаблон Joomla с JooMix.org

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээлээр бүтсэн "Би нар" киноны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Дархан-Уул аймгийн Соёмбо кино театрт зохион байгууллаа.

Дархан-Уул аймаг 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд билгийн тооллын шинийн наймны билэгт өдөр /2019.03.14/ “Гэрлэх ёслолын өргөө”-ний нээлтээ хийлээ. 

Дархан-Уул аймгийн “Эцэг эхийн зөвлөгөөн”-ийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан 2017, 2018 онд 3 удаа зохион байгуулсан ба энэ удаа “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн БСУГ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулж ЕБ-ын 25 сургууль, СӨБ-ын 45 цэцэрлэгийн суралцагсдыг төлөөлсөн 600 гаруй эцэг эхчүүдийг хамрууллаа. /2019.02.28/

Хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгааг хэлэлцэх, тодорхой тохиолдлуудад хэрхэн ажиллах талаар санал солилцож хүүхдийн эрх ашгийг хамгаалах арга замыг тодорхойлох зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Page 1 of 7
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org