Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн 2014-2016 оны тайлан сонсгол, хүүхдийн байгууллагуудын төлөөллүүдийн нэгдсэн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, 250 хүүхэд, оролцооны байгууллагын гишүүд оролцож, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчдэд нэр дэвшигчдийн хөтөлбөрийн танилцуулга явагдаж, даргын үүрэг гүйцэтгэгчээр Монгол оюу сургуулийн 9-р ангийн сурагч Номин-Эрдэнэ сонгогдлоо.

"ӨНӨР БҮЛ" ХҮҮХДИЙН ТӨВИЙНХӨН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН  "НАРНЫ ХҮҮХДҮҮД" ХОТХОНЫ САЙН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 90 гаруй сурагчдад хүүхдийн тусламжийн 108 утасны мэдээлэл сургалт зохион байгуулж, хүүхэд бүр аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх дадал хэвшилтэй болох, хүүхдийн эрх үүргийн талаарх мэдээллийг өгч санал асуумж авлаа.

 

                                            

 

 108 ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч байсны нэг нь Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ юм. 2001 онд анх удаа Хүүхдийн төлөө үндэсний хорооны дэргэд Хүүхдийн тусламжийн утас 1615 байгуулагдан, 2004 оноос "Найз 1979" болж өөрчлөгдсөн.

2014 онд Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпораци, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран гурван жилийн хугацаатай Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зөвшилцөж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2014 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хурлаар "Хүүхдийн тусламжийн утасны шинжлэлийг дэмжих тухай" 01 тоот тогтоолыг баталсан. Уг тогтоолоор хүүхдийн тусламжийн утсыг яаралтай тусламж үйлчилгээний ангилалд шилжүүлж, 108 тусгай дугаар олгон, орох дуудлагад үүрэн болон суурин утасны бүх оператор үйлчилгээг үнээс чөлөөллөө.

Монгол Улсын Их хурлын 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах тухай 11-р зүйлд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах яаралтай тусламжийн утсыг 24 цагаар ажиллуулж болно гэж заасан. 

Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2014 оны Б/49 тоот тушаалыг үндэслэн Хүүхдийн тусламжийн утас “108” нь долоо хоногийн 24 цагт дөрвөн ээлжээр, 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: зөвлөгч 16, нийгмийн ажилтан дөрөв, ахлах сэтгэл зүйч нэг, зохицуулагч нэг ажиллаж байна.

Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улсын хэмжээнд 520 мянган хандалт хийснээс 360 мянган дуудлага бүртгэгдсэн.

Үүний 33,8 %  нь зорилтот дуудлага байснаас 16,3% нь мэдээлэл хүссэн /17000/,

9,2% нь сэтгэлзүйн зөвлөгөө хүссэн /7600/,

8,3% нь чимээгүй,

2,04% хамгаалын үйлчлгээ шаардлагатай /2100/,

0,7% нь хүүхдийн эрхийн зөрчлийн тухай 770 дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.

 

Хүүхдийн тусламжийн утас 108-ын үйлчилгээ тогтмолжиж хүүхэд хамгааллын үйлчилгээ нь тогтолцоо болж чадсан, уг үйлчилгээний талаар нийт хүүхдийн 63% нь мэддэг болсон ч үйлчилгээ үзүүлж буй бүтэц нь албажаагүй, орон тоо батлагдаагүй, санхүүжилтын эх үүсвэр тодорхой бус байсныг 2016 оны наймдугаар сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэвшүүлсэн саналыг баталгаажуулж “108 Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв” болгон өөрчлөх тухай тогтоол гарсан нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд  хийгдэж байгаа маш чухал практик алхам боллоо.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 онд 20 дуудлага хүлээн авч хамтарсан баг, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийж, нийгэм сэтгэл зүйн хариу үйлчилгээ үзүүлж шийдвэрлэсэн.

 

                                               

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДАРААХ ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ:

    • Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах
    • Нөхцөл байдлын үнэлгээ хийх
    • Аюулгүй байдлыг хангах
    • Дэмжих, холбон зуучлах, зөвлөн туслах
    • Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх
    • Гэр бүлд нь эргэн нэгтгэх
  •  Эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээнд хамруулах, хүүхэд хөгжил, хамгааллын  цогц үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэх 

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧИН:

  • Монгол улсын нэгдэн орсон конвенци, түүний нэмэлт протоколууд
  • Хүүхдийн эрхийн тухай хууль
  • Хүүхэд хамгааллын тухай хууль
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
  • Гэр бүлийн тухай хууль
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал, шийдвэр
  • Гэр бүл хөгжлийн газрын даргын тушаал, шийдвэрийг мөрдлөг болгоно.

 

Page 14 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org