Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг түр хамгаалах байр Дархан-Уул аймагт ажиллаж эхэлсэн байна. Өмнө нь ийм байр байхгүйгээс хамгаалуулах шаардлагатай хүүхдүүдийг Улаанбаатар хотод авч ирдэг байжээ. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг тус байр нь хүчирхийлэлд өртөгсдийг гэр бүлийн хүчирхийллээс дайжин ангижрахад шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аюулгүй хамгаалах байранд байрлуулж, эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг бөгөөд зөвхөн Дархан-Уул аймаг гэлтгүй ойролцоох аймгуудын тусламж хэрэгтэй хүүхдүүдийг хүлээн авч үйлчилдэг юм байна. 

Тиймээс бид Дархан-Уул аймгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байраар зочиллоо.  Хүүхдийн түр хамгаалах байранд оруут хана, өрөө тасалгаанаас нь эхлээд нэг л нам гүм, тайван, аюулгүй орчинг мэдэрнэ. Хүүхдийн түр хамгаалах байранд оруут хана, өрөө тасалгаанаас нь эхлээд нэг л нам гүм, тайван, аюулгүй орчинг мэдэрнэ. Биднийг очиход тус байраар гурван хүүхэд үйлчлүүлж байсан бөгөөд энэ хүмүүс бид нарт чихэр өгөх гэж байгаа юм уу гэсээр биднийг угтсан юм. Хүүхдүүдийг байрлуулах өрөөнүүдийг орчин үеийн шийдэл бүхий  байдлаар тохижуулсан. Өрөө болгон дотроо ОО душтэй, хүүхдэд зориулсан тоглоомын өрөөтэй, түр хамгаалах байрны стандарт шаардлагыг хангасан, нэг хүүхдэд 5 метр квадрат талбай ноогддог гээд онцлох зүйл олон аж. Мөн ирсэн хүүхдүүддээ эрүүл мэндийн үйлчиилгээг цогцоор нь үзүүлэхээс гадна боловсролыг нь тасалдуулахгүй байх үүднээс боловсролын тасралтгүй үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал, 5 настай хүүхдүүд түр хамгаалах байранд байх хугацаандаа бэлтгэл ангийн хүүхдийн чадамжийг эзэмшдээд гардаг байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдтэй ажиллаж байх хугацаандаа ар гэрийнхэнтэй нь бас ажилладаг юм байна. Тухайлбал, шаардлагатай тохиолдолд ажилд сэтгэлзүйн зөвөлгөө, мэдээлэл өгөх, ажилд холбон зуучлах, архины хамааралтай байвал сэтгэц наркологийн эмнэлэгт хэвтүүлэх, эрүүлжүүлэх гэх мэт үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогоор нийт долоон хүүхдийн гэр бүлтэй ажиллаж, тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэж өгчээ. Энэ мэтээр нийгэмд хар бараан мэтээр төсөөлөгдөж байж мэдэх, гадуурхагдах өнгө аястай хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг түр хамгаалах байрныхан бүхий л талаар дэмжиж хөгжүүлж, хамгийн гол нь хайр халамжаар дутаахгүйг хичээдэг байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, гэр бүлийн хар бараан сүүдэрт өртсөн айдас, түгшүүрийг нь хайраар эмчилж байгаа хамт олон юм гэж бахархмаар санагдсанаа нуух юун.

Тэд нэг удаадаа найман өрөөнд 24 иргэнийг хүлээн авах боломжтой бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд үүд хаалгаа нээж, өнөөдрийг хүртэл нийт 28 хүүхдийг хүлээж авч яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Ж.Цэцэгмаа: Бэлгийн болон сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирдэг

Түр хамгаалах байрны ахлах нийгмийн ажилтан 

-Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ихэвчлэн ямар төрлийн кэйстэй хүүхдүүд ирж байна вэ?

-Түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүд нэрэн дээрээ амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэл, гадуурхалд өртсөн байдаг ч  ихэнх нь гэр бүлийн үл хайхрах шалтгаанаар энэ төвд ирдэг. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаардаггүй, хайр халамж, хяналт тавиагүйгээс гадуур тэнэх, цаашлаад янз бүрийн тоглоомд донтох, буруу замаар орох тохиолдол их байдаг. Сүүлийн үед 35 хүртэлх насны залуу гэр бүл архины хамааралтай болсноос хүүхэд нь хамгаалах байранд ирэх тохиолдол цөөнгүй байгаа. Мөн бэлгийн болон сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирдэг.

-Түр хамгаалах байранд хүүхдүүдийг хэд хүртлэх хоногоор байрлуулах боломжтой байдаг вэ?

-Хуулийн байгууллагаар асуудал нь шийдэгдтэл байлгадаг. Одоогоор хамгийн ихдээ 40, хамгийн багадаа 3 хоног байрлаж, үйлчилгээ аваад гарсан.

-Түр хамгаалах байр ашиглалтад орсноор шинээр хичнээн ажлын байрыг би болгосон бэ?

-Сэтгэлзүйч, эмч, нийгмийн ажилтан, хамгаалаг, тогооч, үйлчлэгч гэх 10 ажлын байрыг бий болгож 10 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

-Хаанаас санхүүждэг вэ?

-Ажилчдын цалин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас,  урсгал зардал орон нутгийн сангаас гардаг.

Хартай нөхөр, харгис эцэг, хойд эхийнхээ зодуур нүдүүр, элдэв дарамтыг тэсдэггүй хүмүүс хаачдаг вэ, хэнээс тусламж авдаг вэ. Тэд түр хамгаалах байр буюу төрийн хамгаалалтад ирдэг. Ингэж л амь насаа өөрсдөө хамгаалдаг. Тэгвэл нэгэн цагт тоотой хэдхэн байсан "Түр хамгаалах байр"-ны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, бараг бүх аймгууд стандартад нийцсэн "Түр хамгаалах байр"-тай болсон гэдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх онцолсон юм.

Гэхдээ хүүхэд хамгааллын асуудалд зөвхөн төр засгийг харах биш эцэг, эхчүүдийн ухамсар, мэдлэг, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг Түр хамгаалах байрны “амьдрал” илтгэж байна. Магадгүй бяцхан үрсээ хүчирхийллээс хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах  хамгийн оновчтой шийдэл, гарц гаргалгаа нь эцэг эхчүүдийн ухамсар, зөв зам мөртэй амьдралын үлгэрлэл байх юм. Хүүхэд бүхэн элэг бүтэн гэр бүлд хайраар өлгийдүүлж амьдраасай. Харин тэр нөхцлийг бид өөрсдөө бүрдүүлж, үүрэг хариуцлагаараа үлгэрлэе.

Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү-2019” аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа “Хүүхэд хөгжлийн ордон”-д аймгийн Шатрын холбоотой хамтран СӨБ болон ЕБС-ийн хүүхдүүдийн дунд 8 насны ангиллаар амжилттай зохион байгууллаа.

Төвийн бүсийн Скаутын 2-р цугларалтад Улаанбаатар, Дархан, Төв, Өвөрхангай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь аймгуудын скаутууд, кабууд нийт 450 гаруй хүүхдүүд оролцож байна. 

Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид, сумдын нийгмийн ажилтнууд Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын үйл ажиллагаатай танилцаж, газрын дэргэдэх "Хүүхэд хөгжлийн ордон", "Залуучуудын хөгжлийн төв", "Залуусын түүчээ" студи, Скаутын холбоо, "Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв"-тэй танилцаж, Дархан сумын ГХУСАЗСЗөвлөл, 5-р багийн хамтарсан багаас хүүхэд, гэр бүлийн хамгаалал, кейстэй ажилласан сайн туршлагаасаа хуваалцсан ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Page 2 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org