Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордон 5 дугаар сард нээлтээ хийснээс хойш 17 төрлийн дугуйлан секц, клубт 1300 гаруй хүүхэд багачууд хамрагдан хөгжлийн үйлчилгээг авч байна. 

Аймгийн Гэр бүл,  хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран "Хүүхэд таны аз жаргалын түлхүүр" хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн аймгийн зөвлөгөөн зохион байгуулж, хүүхэд, эцэг эхчүүд, багш, нийгмийн ажилтны төлөөлөл нарт Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг танилцуулах мэдээлэл хийж, гарын авлага материалаар хангаж, зөвлөгөө зөвлөмж өглөө. Зөвлөгөөнд нийт 60 гаруй хүүхэд хамрагдлаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвөөс зохион байгуулж буй цуврал сургалтанд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Т.Басанжав багштай 7.7 ангийн сурагчид "Танихгүй цахим найзаа сайн таниарай" сургалтанд хамрагдаж, цахим ертөнцөд нэр төрөө хамгаалах, хүсээгүй харилцаа, үл таних нэгний халдлагаас өөрийгөө хамгаалах мэдлэг ойголтыг авлаа.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах зорилгоор ” Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Page 8 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org