Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар жил бүр Дархан-Уул аймгийн Хараагүйчүүдийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулах үйл ажиллагаа Хүүхэд хөгжлийн ордонд боллоо.

Дархан-Уул аймагт 19 мянга гаруй хүүхэд багачууд байдаг. Эдгээр хүүхэд багачуудаас эрдэм мэдлэг, оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан 2017 оны онцлох хүүхдүүдэд өнөөдөр /2017.12.26/ аймгийн Засаг дарга бөгөөд “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн тэргүүн С.Насанбат баяр хүргэж, шагнал гардууллаа.

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдийг согтууруулах ундаа, тамхи, ахуйн хэрэглээний газрын хор хөнөөл бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, саад бэрхшээлийг даван туулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл, арга зүйгээр хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах зорилгоор “Өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Дархан-Уул аймагт өнөө жил сүндэрлэн боссон Хүүхэд хөгжлийн ордонд дахин нэг шинэ танхим үүд хаалгаа нээлээ. Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өв болох ардын аман зохиол, тоглоом наадгайг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, өв соёлоо хадгалан үлдээх, түүгээр дамжуулан сурган хүмүүжүүлэх, оюун ухааныг тэлэх, амьд харилцааг бий болгох, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх “Ёс заншлын өргөө” өнөөдөр /2017.11.24/ нээлтээ хийлээ. Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү ёс заншлын өргөө нь үлгэр, тууль, домог, таавар, зүйр цэцэн үг зэрэг аман зохиол, шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом зэрэг Монгол наадгайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж хүүхэд багачуудад эртнээс өв уламжлагдан ирсэн монгол зан заншлаа төлөвшүүлэх ажээ.

Page 7 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org