Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 1-р сарын 19-ны өдрийн А/011, А/020 дугаар тушаал, ЗГХА, ГБХЗХГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 01/42 тоот албан тоотыг удирдлага болгон Дархан-Уул аймаг албан ёсоор хүүхэд харах үйлчилгээг хүлээлцлээ.
Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн даргаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, 14 хүүхэд харах үйлчилгээний төвийн хаяг, байршлын жагсаалт, танилцуулга, хүүхдийн бүртгэл, Хүүхэд харагчдыг чадавхжуулах сургалтын гарын авлага файл, хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн мэдээлэл, санхүүжилтийн тайлан, журам стандарт, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайланг цаасан болон файл хэлбэрээр хүлээлцлээ.
Мөн “Хүүхэд харагч” нарт зориулсан гарын авлагыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэж байгаа 14 төвд тараах ажлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоогоор дамжуулан түгээж, Хүүхэд харагч бэлтгэх 40 цагийн сургалтанд хамрагдаж гэрчилгээгээ аваагүй 9 иргэн, 6 хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хамрагдаж байгаа хүүхдүүдийн бичиг баримтын хуулбаруудыг тус тус хүлээлгэж өгөв.
Дархан-Уул аймагт хүүхэд харах үйлчилгээний 14 төвд 34 хүүхэд харагч ажиллаж, 164 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд эдгээр хүүхэд харагч нар шинэ тогтоолын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Боловсрол, Соёл Урлагийн газарт харьяалагдаж, цаашид хүүхэд харагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах талаар чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд хүүхдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хүнийг баг бүрээс аймгийн хүүхдийн 8-р чуулганаас хүүхдийн элчээр өргөмжилсөн юм.

Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авъяаслаг хүүхэд багачуудыг шинээр нээн гаргах, хөгжүүлэх, хүсэл сонирхолыг нь бадраах, урам зориг өгөх дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цодгор хүү”-2018 аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа “Хүүхэд хөгжлийн ордон”-д зохион байгуулагдлаа.

Дархан-Уул аймгийн мянга мянган хүүхдийн төлөөлөл болж 2017 оны Монгол Улсын Шилдэг Хүүхэд "Оюуны спорт" номинацид шалгарсан Энхтуяагийн Лхагвадуламдаа / 15-р сургууль 12а анги / БАЯР ХҮРГЭЖ амжилт хүсье.

Page 6 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org