Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

Хүүхэд багачуудад дуулах ур чадвар олгох, монгол эстрад дууны урын санг баяжуулах, хүүхэд багачуудын урлагийн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэх, ирээдүйн эстрадын авьяаслаг дуучдыг тодруулах зорилготой “Би эстрадын дуучин-2018” наадмыг аймгийн хэмжээнд цэцэрлэгийн нас, ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, нийт 84 хүүхэд оролцож, 22 хүүхдийг шагнаж урамшууллаа.

2018 оны 3 сарын 16-18-ны өдрүүдэд "Indoor camp-2018" арга хэмжээ аймгийн ГБХЗХГ-т амжилттай зохион байгуулагдлаа.

Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг дэмжих ажлын хүрээнд “Аюулгүй интернэтийн өдөр”-ийг “Эерэг Интернэт Танаас эхэлнэ” уриан дор Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны 2 дугаар сарын 19-с 3 дугаар сарын 19-ны хооронд сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд:

Сонгон шалгаруулалтын нэр: Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хөгжлийн ордоны сургалтын танхимд үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 02 дүгээр сарын 09-ны өдрийн 10.00 цагт

Материал хүлээн авах хаяг: Орон нутгийн өмчийн газар /Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 101 тоот өрөө/

Материал нээх хугацаа, хаяг: 2018 оны 02 дүгээр сарын 09-ны өдрийн 11.00 цагт, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 101 тоот өрөө

Бүрдүүлэх материал:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/-ний хуулбар
2. Санхүүгийн чадварыг нотлох баримт /аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан сүүлийн 2 жил, иргэний хувьд дансны хуулга/
3. Үйл ажиллагааны талаарх нэгдсэн танилцуулга, ажлын дадлага, туршлагын талаарх мэдээлэл 
4. Талбай түрээслэх болон дугуйлангийн сургалтын төлбөрийн үнийн санал /Сараар/
5. Ажилчдын мэдээлэл, тодорхойлолт, /төрийн албан хаагчийн анкет бөглөх/
6. Мэргэжлийн диплом /үнэмлэх/, шагнал, урамшуулал зэргийн хуулбар
7. Түрээсийн төлбөр болон барьцааг /3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний/ төлөх санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг 
8. Өргөдөл /дугуйлан, клуб ажиллуулахыг хүссэн/

Жич: Материалыг зарласан хугацаанд, битүүмжилсэн хэлбэрээр, түрээслэх өрөө /талбайн хэмжээ/, өөрийн аж ахуйн нэгжийн нэр тус бүрийг тодорхой бичиж ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 5000 төгрөг

Тодорхой мэдээлэл, сонгон шалгаруулалтын дүнг “Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар” фейсбүүк хуудаснаас авна уу. 

Page 5 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org