Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

Дархан-Уул аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 83%-ийн ирцтэй хуралдаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 4, хохирогч болсон 5, гэмт хэргийн хохирогч болсон болон хууль ёсны төлөөлөгч авсан 4, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 2, нийт 15 хүүхдийн судалгаа мэдээллийг бүртгэж хурлаар оруулан хяналтад авч, зайлшгүй тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд хорооноос тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны №09/04 тогтоолоор 2018 оныг “Ахмадын жил” болгон зарласантай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монгол уламжлал өв соёлыг таниулах зорилготой хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан “АХМАДААС СУРАЛЦЪЯ” уулзалт, лекцийн үйл ажиллагааг цувралаар зохион байгуулж байна.

“Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа” аяны хүрээнд хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”- оор Дархан сумын 14-р багт байрлах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 16.00 цагт дадлага сургуульд 42 ажилтан хамрагдахаас 42 ажилтан хамрагдсан.

Page 4 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org