Скачать шаблон Joomla с JooMix.org

ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

05 April 2019 Нийтэлсэн 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүүхдийн эрх ашгийг хамгаалж 18 насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн нарыг чадавхжуулах уулзалт, сургалтыг ГБХЗХГ-т зохион байгууллаа. /2019-03-27/

 

Сургалтыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Идэр, Их-Тамир нар зохион байгуулж,  сургалтаар цаашид гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, үйлдэгч нарт чиглэсэн сургалт нөлөөллийн ажилд хяналт тавих, сургалтыг чанаржуулах, хохирогчтой ажиллах арга техник, хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл солилцлоо.

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн насанд хүрээгүй хохирогчийг төлөөлж гэрчээр 5, хохирогчоор 7 удаа нийт 12 удаа хүүхдийн эрх ашгийг хамгаалж хууль ёсны төлөөллөгчөөр оролцсон ба 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 9 хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org