Скачать шаблон Joomla с JooMix.org

Хүүхдийн хөгжил хамгаалал

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүүхдийн эрх ашгийг хамгаалж 18 насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн нарыг чадавхжуулах уулзалт, сургалтыг ГБХЗХГ-т зохион байгууллаа. /2019-03-27/

Хүүхэд багачуудыг урлагийн амьдралд ойртуулах, ардын хөгжимтэй дуулах урлагт сургах, дууны утга санааг ойлгож мэдрэх, өвөг дээдэс, ард түмний дундаас уламжлагдан ирсэн ардын дууны өв сангаас суралцуулах, хүүхдийн дууны урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх зорилгоор Дуулах өв-2019 уралдааныг Хүүхэд Хөгжлийн Ордонд амжилттай зохион байгууллаа.

Миний гэр бүл хөгжлийн хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлэх анги удирдсан багш нарыг чадавхжуулах арга зүйн сургалтыг /2019-03-05/ зохион байгууллаа.

Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах үүрэг бүхий Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 2019 оны 02 сарын 27-ны өдөр 83,3% ирцтэйгээр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Тус хурлаар :
1. Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө/2018/-ний тайлан
2. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх ажил үйлчилгээ
3. Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг 3 асуудлыг хэлэлцлээ. 
Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хурлаар :
1. Хүүхдийн санал хүсэлтийг сонсох 333 хөтөлбөр хэрэгжүүлэх
2. Сургуулийн цагдаа арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах
3. Хүүхдийн төлөө зөвлөлөөс хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт ажил үйлчилгээг сурталчлах, олон нийтэд түгээх 
4. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан, үйл ажиллагааг бодит үр дүнд хүргэх зэрэг чухал саналууд гарч, Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Page 1 of 14
Top
Скачать шаблон Joomla с JooMix.org