Скачать шаблон Joomla с JooMix.org

Мэндчилгээ

 

 Дархан-Уул аймгийн хөгжлийн өнгө, ирээдүй нь болсон Дархан-Уул аймгийн нийт хүүхэд багачууд, залуучууд, Дарханчууддаа ажил амжилтын дээдийг хүсч, гэр бүл, хүүхэд, залуучууддаа чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй манай хамт олон мэндчилж байна. 

 

Дархан-Уул аймагт өнөөдөр хүн амын 62,7 хувийг 34 хүртэлх насныхан эзэлж байгаа бөгөөд 29678 өрх гэр бүлд 32186 хүүхэд өсч торниж амьдарч байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад Дархан-Уул аймаг нь харьцангуй залуу бүтэцтэй аймаг бөгөөд техник технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр дэлхийн даяаршил хурдасч, хүүхдийн хөгжил, сонирхол, хэрэгцээ өдөр ирэх тусам өөрчлөгдсөөр байгаа нь тэдний талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны хэлбэрийг өөрчлөх бодит хэрэгцээ урган гарсаар байгаа билээ.

 

2016 онд бодлогын томоохон баримт бичиг буюу Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдаж, 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаж, Гэр бүлийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүд шинэчлэгдэн батлагдах түвшинд явж, дан ганц хүүхэд биш гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогын түвшинд оруулж ирсэн онцгой цаг үе байна.

 

Цаашид хүүхдийн асуудлыг салангид бус гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогод тулгуурлан цогцоор нь авч үзэж, эцэг эх, асран хамгаалагч, иргэн бүрийн үүрэг хариуцлага, оролцоог сайжруулж, гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд төр, ТББ, иргэн бүрийн хамтын оролцоо хамгаас чухал тул салбарын байгууллагуудтай гадаад хамтын ажиллагаа өргөжүүлж үр дүнд суурилсан харилцааг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон бид хүлээсэн чиг үүргийнхээ дагуу нийгмийн хариуцлагатай түншлэлийг эрхэмлэн, Та бүхэнтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Монгол улсын засгийн газраас болон орон нутгаас баримталж буй бодлого шийдвэр, тус газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг энэхүү цахим хуудсаар Та бүхэнтэй хуваалцаж, бидэнтэй хамтран ажиллах, зөвлөн туслах төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллага, иргэдыг бид талархан хүлээн авах болно.

 

Хүүхэд залуучуудын хот Дархан хотын өнгө, гэрэл гэгээ болсон өрх бүрт аз жаргал, хүүхэд бүрт баяр баяслыг ерөөе.

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

 

 

  ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АГЕНТЛАГ

 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН

 

 ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ А.АМГАЛАН

 

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org