Нийт мэдээ

Бяцхан сурагчдын баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн “SMART EDUCATION” төсөл ХОЁР ДАХЬ удаагаа Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

“SMART EDUCATION -2” төслийн цар хүрээгээ өргөжүүлж нийт 2000 сурагчийг шалгаруулахаас Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 60 хүүхдийг шалгаруулж гар утсыг нь гардууллаа.

“SMART EDUCATION 2” ТӨСЛИЙН ОНЦЛОГ ТАЛ “УХААЛАГ УТСААР УРАМТАЙ СУРАЛЦЪЯ” сэдвээр ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарлаж, Шилдэг оролцогчдод SAMSUNG A02 гар утсыг BE үйлчилгээний шинэ дугаар, 3GB нэмэлт дата багц, VOO апликейшнд ашиглах 40GB дата багц, TEAMS, GOOGLE MEET, ZOOM зэрэг апликейшнд хязгааргүй хандах ACADEMY дата багцын хамтаар бэлэглэлээ. Мөн нэмэлтээр хичээлийн хоцрогдол арилгах сургалт, хүүхдэд зориулсан ур чадварын хөтөлбөрт хамруулах болсон нь онцлог юм.

Төсөлд хамрагдсан нийт сурагчдаас 507 хүүхдийг санамсаргүй байдлаар сонгож судалгаа явуулахад судалгааны үр дүн нь:

Тэдний сурлагын дүн 3-5 оноогоор нэмэгдсэн

Бие даан суралцах, анги хамт олонтойгоо холбогдох боломжтой болсон

Bolor toil, Google translate зэрэг апликейшн ашиглан Англи хэл сурч эхэлсэн

Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүн үзүүлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.