Нийт мэдээ

“ӨРХИЙН ЦОГЦ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Дархан-Уул аймаг 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан энэ хүрээнд хүүхэд багачуудыг ая тухтай байлгах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс айл өрхийг дэмжих урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Ингэхдээ аймаг орон нутаг болоод Дэлхийн зөн Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, бусад холбогдох газрууд хамтран олон талт үйл ажиллагаа зохион байгуулсаар байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2022.05.18/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2 давхарт “ӨРХИЙН ЦОГЦ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийн нээлт боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан, Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд Дэлхийн зөн Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төслийн менежер В.Цэнджав тэргүүтэй албаныхан мөн “Өрхийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрт” хамрагдаж буй өрхийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй тус төвийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Тус төвийг нээхэд Дэлхийн зөн Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төслөөс өрхийн гишүүдийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх тоног төхөөрөмж, өрөөний тавилга тохижилтын ажилд нийтдээ 15 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус төвд гутал үйлдвэрлэл, оёдол, саван үйлдвэрлэл, лаа урлал зэрэг өрхийн аж ахуйг дэмжсэн үйлдвэрлэл явагдахад бэлэн болсон байна

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.