Нийт мэдээ

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ МОРЬ УРАЛДААН БОЛЛОО

Дархан-Уул аймагт энэ оны эхний морь уралдаан “Дархан Хайрхан” уулын тахилгын хүрээнд өчигдөр /2022.05.16/ зохион байгуулагдлаа.

Энэ хүрээнд унаач хүүхдийн аюулгүй байдал болоод бүртгэл хийх ажлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагчид хариуцан ажиллаа.

Энэ жилийн Хайрхан уулын тахилгад Их нас, хязаалан, шүдлэн 3 насны морь уралдаанд 101 морь уралдсан бөгөөд хүүхэд унаж бэртсэн зөрчилгүйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Ийнхүү энэ удаагийн морь уралдаан аливаа нэг аюул эрсдэлгүй зохион байгуулагдсан хэдий ч цаашид анхаарах асуудал байгааг Хүүхдийн эрхийн улсын байцаагчид онцлон дурдаж байсан юм. Энэ тэргүүнд уяач болон унаач хүүхдүүд уралдаанаас өмнө бүртгүүлэх, унаач хүүхдийг ослын даатгалд хамруулсан байдал, тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөөтэй эмээл зэргээр хангасан эсэхэд цааш цаашдаа онцгой анхаарах хэрэгтэйг энэ үеэр онцлон дурдаж байсан юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.