Нийт мэдээ

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАЖ ЗООРИЙН ДАВХАРТ АМЬДАРЧ БАЙСАН 0-16 НАСНЫ 6 ХҮҮХЭДТЭЙ н.ЧИНБАТ, Э.БОЛОРМААГИЙН ГЭР БҮЛИЙГ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛГОВ

Дэлхийн Зөн Дархан Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Дархан сумын 10 дугаар багийн “Хамтарсан баг” хамтран “Олон улсын Гэр бүлийн өдөр”-ийг угтаж зоорийн давхарт амьдарч байсан 0-16 насны 6 хүүхэдтэй н.Чинбатын гэр бүлд “ӨРГӨӨ ЦАГААН ГЭР” бэлэглэлээ.

Зоорийн давхар нь намхан таазтай, агааржуулалт муу зэрэг хүн амьдархад эрсдэлтэй хэмээн үздэг. Энэ ч хүрээнд Дархан-Уул аймаг зоорийн давхарт амьдардаг айл өрхүүдийг гаргах бодлого барин ажиллаж байгаа билээ.

Тэгвэл ийнхүү эрсдэлтэй нөхцөлд амьдарч байсан олон хүүхэдтэй айл өрхийг өнөөдөр дээрх байгууллагууд нэгдэн “ӨРГӨӨ ЦАГААН ГЭР”-тэй болгосон юм.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭГ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.