Нийт мэдээ

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАЖ “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” СЭДЭВТ ЯРИЛЦЛАГА ӨГӨВ

Жил бүрийн 5-р сарын 15ны өдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиодог. Тэгвэл энэхүү өдрийг угтаж Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн нэгжийн мэргэжилтэн Ч.Эрүүлсайхан болон Цагдаагийн газрын ГБХУСА Мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Баярчимэг нар Гэр бүлийн үнэ сэдэвт лекц, мөн сүүлийн үед үйлдэгдэгдэж буй гэр бүл дэх гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өглөө.

Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломж нөхцлийн талаар таниулан сурталчилдаг болж буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэгээр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэн, судлаачид мөн хэлж байна

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.