Нийт мэдээ

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨРТ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эцэг эхийн зөвлөлөөс Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж өнөөдөр /2022.05.10/ алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг хамруулан “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээнд хэлтэс, тасгуудын гэр бүлийн төлөөллөөс 8 баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Тэмцээний гол зорилго нь алба хаагчид нэг өдрийг гэр бүлийн хамт спортлог өнгөрүүлж үүгээрээ дамжуулан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт гэр бүлээ хүндлэх, хайрлах эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.