Нийт мэдээ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон даяар зохион байгуулагдаж байгаа “NEW STORY” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих, салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилготой Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл түүнчлэн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх санал санаачлагыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой Залуучуудын хөгжлийн Зөвлөлийн гишүүдийг идэвхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр зохион байгууллаа.

СургалтыгДархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан нээж үг хэлсэн бол, Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга, ЗГХА, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэл танилцуулга”, СУИС-ийн Радео телевиз медиа урлагийн сургуулийн захирал Г.Сүхбат “Монголын үнэт зүйл” сэдвээр тус тус мэдээлэл хүргэлээ.

Сургалтад аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд оролцлоо. Манай аймгийн тухайд 107 мянга гаруй хүн амтай нийт хүн амын 33,1% хувийг 15-34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.