Нийт мэдээ

“ИРЭЭДҮЙН ЭЗЭД 2022” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЛЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд -2022” мэргэжил сонголтын аян Дархан-Уул аймагт үргэлжиллээ.Өсвөр үеийнхэнд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг хөгжүүлэхээр “New Story” хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Мэргэжил сонголт гэдэг бол ирээдүйн үр бүтээлтэй, амжилт ололттой амьдралын эхлэлийг тавьж буй хариуцлагатай мөч юм. Төгсөх ангийн сурагчид эзэмших мэргэжил, суралцах сургуулиа буруу сонгосноос болж, ар гэрээ өр зээлийн барьцаанд оруулан байж сурсны эцэст ажлын байргүй үлддэг. Эргээд МСҮТ, коллежид дахин суралцаж, эрэлттэй мэргэжил эзэмших шаардлага үүсдэг. Тиймээс мэргэжлийн боловсрол буюу нийгэмд эрэлт хэрэгцээтэй, цалин өндөр байдаг гагнуурчин, сантехникч, засварчин, тогооч зэргээр суралцах нь амьдралд илүү хурдан хөлөө олох боломжтой гэсэн санааг өгч байв. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн талаар, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуучуудын холбоодыг чадавхжуулах чиглэлээр болон монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн талаар сургалт явуулсан юм

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.